ДАДЛАГАЖУУЛАХ ХӨТӨЛБӨР

Няравын сургалт

Нягтлангийн ажил зөв хийгдэх нь няравын ажлаас шууд хамаардаг. Та манай сургалтанд суусанаар няравын эрх үүрэг ажлын талаарх эмх цэгцтэй өргөн мэдлэг олж авна .

Сургалтанд хамрагдаснаар:

  • Мөнгөн хөрөнгийн тайлан
  • Бараа материалын тайлан
  • Үндсэн хөрөнгийн тайлан
  • Цалин бодох арга аргачлалуудыг эзэмших болно
  • Няравын гаргадаг тайлангуудыг Excel хэрэглээний программ дээр хийж сурна .

Давуу тал

  • Гарын авлагаар хангана.
  • Хөдөлмөрийн яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэжлийн сертификат болон үнэмлэх олгоно.

Анги дүүргэлт

  • Анги дүүргэлт 6-8 хүнтэй VIP орчинд суралцах болно .

Сургалтын хугацаа: Ажлын 7 хоног

 

Санхүүгийн тайлан гаргах арга зүйн сургалт

     Энэхүү хөтөлбөрийн зорилго нь анхан шатны баримтанд үндэслэн мэдээлэл боловсруулаж санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлан бэлтгэх, тайлан уншиж шийдвэр гаргах чадвартай болоход оршино. Бидний зорилго бол суралцагчиддаа богино хугацаанд цэгцтэй мэдлэг олгох юм.                                                                                       

Сургалтаас олж авах мэдлэгүүд:

  • Ажил гүйлгээг цэгцтэй бүртгэж  анхан шатны баримт цэгцэлж сурах
  • Санхүүгийн тайланг гар  аргаар гаргаж сурах
  • Татвар нийгмийн даатгалын тайланг гаргаж сурах
  • E-balance.mn сайтад гараар гаргасан тайлангаа шивэж илгээж сурах
  • E-tax.mta.mn сайт руу бүх төрөлийн татварын тайлангаа шивэж, шивэлт хийх явцад гарах алдаануудыг мэдэж авна.
  • ND8.ndaatgal.mn сайтад нийгмийн даатгалын тайланг шивэж илгээж сурна.
  • EXCEL  хэрэглээний программ дээр санхүүгийн тайланг гар аргаар хялбар гаргах арга заана
  • Санхүү, татварын тайлангаа уншиж сурна. 
  • Оновчтой шийдвэр гаргах чадвартай болно. 

Сургалт хэнд зориулагдсан бэ?

  • Компанийхаа санхүүг хянах болон санхүү, татварын тайлан гаргаж сурахыг хүссэн захирал, менежерүүдэд… 
  • Санхүүгийн чиглэлээр төгсөөд олон жил мэргэжлээрээ ажиллаагүй, сургуульд явж байгаад орхигдуулсан, санхүүгийн курс дамжаа төгссөн болон нягтлан хүмүүст…
  • Ашиглахад хялбар зөвшөөрөлтэй санхүү, татварын програмтай болохыг хүссэн хэн бүхэнд…

Сургалтын хугацаанд санхүүгийн тайлан гаргаж чадахгүй бол яах вэ?

  • Та хичээсэн боловч 3 долоо хоногийн дотор санхүү, татварын тайлангуудыг гаргаж сурахгүй бол: Давтан болон нэмэлт сургалтуудад үнэгүй хамрагдаж болно.

Зөвхөн манай сургуульд байх давуу талууд

  • Smart balance lite  санхүүгийн программ дагалдана.
  • Гарын авлага үнэгүй авах
  • Өөрийн гаргасан тайлангаа 3 удаа хянуулах эрх , зөвлөгөө авах
  • Нягтлан бодох бүртгэлийн хичээлд давтан суух эрх
  • Хөдөлмөрийн яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн үнэмлэх сертификат олгоно.

Анги дүүргэлт

  • Анги дүүргэлт 6-8 хүнтэй VIP орчинд суралцах болно .

Сургалтын хугацаа: Ажлын 15 хоног


Санхүүгийн програмын сургалт

Хичээлийн зорилго нь богино хугацаанд санхүүгийн программ дээр ажиллаж сургах юм.

Сургалтанд сууснаар

  • Ажил гүйлгээг ерөнхий журналаар бүртгэж сурна.
  • Санхүү болон татварын тайланг гаргаж сурна.
  • Програм дээр ажииллах явцад гаргасан алдааг хөөж,  хянаж , засварлаж сурах

Сургалтын хугацаа: Ажлын 15 хоног