Зөвлөх үйлчилгээний алба

Зөвлөх үйлчилгээний алба нь 2012 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл  UBTT сервис ХХК, Шинэ үе мерси ХХК ,  TOMS and TOM ХХК, Kryolan косметик ХХК , Аrya tara care ХХК , Smartlogic  ХХК , Тэнгэр бурхны хишиг гэх мэт томоохон байгууллагуудад санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.

Та манайд хандсанаар дараах үйлчилгээг авах бүрэн боломжтой.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АУТСОРСИНГ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Санхүү, татварын тайлангууд гаргах
  • Гаргасан тайлангуудыг цахимаар холбогдох албуудад тушаан баталгаажуулах
  • Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу зөвлөгөө өгөх
  • Монгол улс дахь төлөөний газар байгуулах, түүний нягтлан бодох бүртгэлийн зөвлөгөө
  • Анхан шатны баримт материалыг стандартын дагуу үдэж цэгцлэх

АУТСОРСИНГ БУЮУ ТАЙЛАН ГАРГАХ ҮЙЛЧИЛГЭЭ АВСНААР ДАРААХ ДАВУУ ТАЛУУД БИЙ БОЛНО:

  Зардлаа бууруулахын тулд

1. Үйл ажиллагааны зардал бууруулна.  Үйл ажиллагааны зардал гэдэг нь үндсэн үйл ажиллагаатай холбогдон гардаг зардалыг хэлнэ. Жишээ нь 

  • Нягтлан авч ажиллуулахад сар бүр тогтмол болон нэмэгдэл цалин олгох хэрэгтэй. Мөн НДШ-д ажил олгогчоос 11%-13% төлөх шаардлагатай.
  • Тухайн ажилтантай холбоотой хоол, утас, унаа, НДШ, бичиг хэргийн зардал, оффисын зардал, хангамжын зардал гардаг.
  • Татварын шалгалтаар учрах акт, торгууль буурна.
  • Сайн мэргэжилтнийг олж бэлтгэх, сургах /дотоод сургалт/
  • Ажилтан тогтвортой ажиллуулахад чиглэсэн төрөл бүрийн урамшууллын зардал
  • Баяр ёслолын гэх мэт зардлууд.

2. Капитал зардлын хэмнэлт

  • Ажилтан ажиллуулж байгаа болохоор ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх шаардлагатай. Ингэхийн тулд өндөр хурдтай компьютер, принтер, санхүүгийн програм хангамж, тавилга эд хогшил болон бусад оффисын тоног төхөөрөмж авах шаардлагатай. Тэгвэл эдгээр зардлыг бууруулах боломжтой.