ТОД ИРЭЭДҮЙН ЭХЛЭЛ ТББ

     

     Тод ирээдүй чөлөөт клуб нь 2019 оны 10-р сарын 2-нд 5 гишүүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж “Мэргэжил сонголт бидний ирээдүй” төслийн дагуу 10 жилийн сурагчид болон оюутнуудыг нэгтгэж 80 гаруй идэвхитэй гишүүдтэйгээр одоог хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.  

Алсын хараа:

Ерөнхий боловсролын сурагчдад чиглэсэн мэргэжлээ зөв сонгоход мэдлэг олгох үндэсний хэмжээний институт болох.

Эрхэм зорилго:

Нийгэмд дутагдаж буй зөв чиг хандлагыг бий болгож эрдэм мэдлэгийг бусдад түгээх бусдаас суралцах мэргэжил бүрийн сайн муу талыг хамтдаа таньж мэдэх тав тухтай орчинг бий болгон мэргэжилдээ дуртай залуусыг бүрдүүлж хамтран ажиллаж хамтдаа хөгжих ирээдүйдээ итгэлтэй алхах залуусыг хөгжүүлэхэд оршино.

Үнэт зүйлс:

  • Тод ирээдүй чөлөөт клубийн гишүүд
  • Биднийг дэмжиж ажилладаг хамт олон эцэг эхчүүд
  • Хүндэт зочин
  • Цаг хугацаа
  • Хүрээлэн буй орчин
  • Тодорхой заагдсан хэм хэмжээ бидний үнэт зүйлс болно.

 

Бидний уриа:

Тод ирээдүйн төлөө өнөөдрөөс эхлэн хамтдаа хөгжин хамтдаа суралцах уриан дор Тод ирээдүй чөлөөт клуб та бүхнийг өргөнөөр урьж байна.

Бидний зохион байгуулсан ажлуудаас дурьдвал:

  • Мэргэжил бүрийн онцлогийг таниулах аяныг Ерөнхий боловсролын сургуулиудаар өрнүүлснээр бидний түүх эхэлсэн.
  • Монголын үндэсний тайлагнал аутидын MNR-тай хамтран Япон хэл, Солонгос хэл болон Англи хэлний түвшин ахиулах сургалтууд үнэ төлбөргүй орж эхэлсэн.
  • “Туул голоо хайрлая” уриан дор БГД-ийн ерөнхий боловсролын  47-р сургуулийн сурагчидтай хамтран хуваарьт цэвэрлэгээ болон хог ангилалтын талаархи мэдлэг олгох үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн.
  • Ид шидийн орон 1 хүүхэд хамгааллын төвийн шинэ жилийн үйл ажиллагааг Мөрөөдлийн шинэ жил нэртэйгээр Brick house, Тод санхүү бизнесийн академи, “Окинск” ХХК болон хандивийн аянд нэгдэгч хувь хүмүүсийн оролцоотойгоор Ид шидтэй ах эгч нарын тоог нэгээр нэмсэн.
  • Бид клубийн хүрээнд 20 гаруй төлөвлөлт ажил 30 гаруй сургалт семинар үйл ажиллагааг зохион байгуулаад байна.

 

Бидний цаашдын түүх та бидний идэвхи чармайлт итгэл найдвар дээр тулгуурлах болно.

 

ТУЗ-ийн гишүүд:

 

Хүндэт зочин булан:

 

Үйл ажиллагаа: