ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ

     Тод Санхүү Бизнесийн Академи нь 2019 оноос эхлэн 7 хоног бүрийн баасан гарагийн өглөө бүр нягтлан бодогч нарын чөлөөт уулзалтыг зохион байгуулж эхэлсэн.

Зорилго: Нягтлан бодогч нарын ажилаа хийж байх үед тулгарч буй бэрхшээлийг арилгах зорилготой.  

 

    Нягтлан бодогч бид нарт нягтлан бодох бүртгэлийн хүрээнд мэдэхгүй, ойлгомжгүй асууж тодруулах зүйлс байнга гарч байдаг. Асуух гэхээр хэнээс, хаанаас асууж тодруулахаа мэдэхгүй мөн тэр болгон хэлээд өгөх хүн олддоггүй олон бэрхшээлүүд тулгардаг. Тиймээс нягтлан бодогч нартаа хандсан ашиг сонирхлын бус чөлөөт уулзалтыг сар бүр зохион байгуулж байна.

 

Чөлөөт уулзалт зохион байгуулагдаж эхэлсэнээс хойш дараах сэдэвүүдийн хүрээнд ярилцсан байна. 

  • Нийгмийн даатгалын тайлан
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан
  • Нийслэл хотын албан татвар
  • Е-баримтын бүртгэл
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын эргэн тойронд
  • Санхүүгийн зөрүү зохицуулах тайлан
  • Байгууллагын дотоод хяналтын асуудлууд
  • Санхүүгийн тайлан гаргахад тулгарч буй бэрхшээл
  • Барилгын салбарын бүртгэлийн тулгамдаж буй асуудлууд  гэсэн сэвүүдийн хүрээнд уулзалт зохион байгуулсан.

Эдгээр сэдвүүдийн хүрээнд чөлөөтэй ярилцаж тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэсэн нягтлан бодогч нартаа баяраллаа.