Edu Club

Санхүүгийн боловсрол клуб

Зорилго: Үүлэн сургалтын технологийг нэвтрүүлэн хүн бүрт суралцах ижил гарааны боломжийг бүрдүүлэн орон зай цаг хугацааг үл харгалзан бусдад сайн туршлагаа түгээх, зөв мэдлэг олж авах оролцогч талуудын эрэлт хэрэгцээг мэдэрсэн сургалтын тогтолцоог бий болгоно.

Оюутан залуус

  • Нэг хичээлийг олон багш нар зааснаар харьцуулан үзэх боломжтой болно. Аль сургуульд сурдаг нь хамаагүй хэр хичээснээрээ илүү суралцах боломжтой болно.
  • Сайн туршлагыг дэлгэрүүлэх ажлыг эхлүүлснээр хэрэглэж чадахгүй байгаа мэдлэгүүдээ ашиглахад тань тусална.
  • Ажлаа хэрхэн эхлүүлэн авах вэ гэдгээс авахуулаад шинэ санхүүчдэд тулгардаг бүхийл эрсдэлийг бууруулна.
  • Дадлага эзэмшээгүй мэргэжилтэнгүүдээс болоод ААН нь их хэмжээний эрсдэл хүлээж байдаг. Энэ чиглэлийн хичээлүүдийг түлхүү хийж нийтэд түгээнэ.
  • ОУ-н залуусын туршлага солилцох аяныг санаачлан хэрэгжүүлнэ.

Мэргэжлийн санхүүчдэд

  • Санхүүгийн мэргэжилтэй хүмүүсийн ажлын байран дээрээ сонирхсон чиглэлээрээ мэргэших боломжийг олгоно.
  • Мэргэшүүлэх шалгалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн хичээлүүдтэй учир онол практикын шаардлагыг бүрэн хангана.
  • Аж ахуй эрхлэлттэй холбоотой зөвлөх үйлчилгээг үнийн хувьд уян хатан нөхцөлтэй байхаас гадна банк бус санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй хүргэх ч боломж бий.

Бүхий л хэрэгцээтэй мэдлэг эрэлттэй байдаг тул зөвлөх үйлчилгээний эрх авч нэмэлт орлого олох боломжтой.