Мэргэшүүлэх хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл эхэллээ

Мэргэшүүлэх хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл эхэллээ

Энэ хичээлийн жил хөтөлбөрийн шинэчлэл хийж сургалтанд дараах технологуудыг нэвтрүүллээ.
1. Тандалт шалгалт
Өмнө уг шалгалтыг заавал биечлэн ирж өгдөг байсан бол шинээр тестийн програмыг нэвтрүүлсэнээр та заавал танхимаар бус онлайнаар өгөх боломжтой боллоо. Онлайнаар шалгалт өгч буй суралцагчид шалгалтын тайлбар видеог бэлтгэн хүргэж эхэллээ. Ингэснээр орон нутагт суугаа нягтлан бодогч нар маань уг шалгалтанд хамрагдах бүрэн боломжтой болж байна.
Мөн бодлого тестийн санг шинэчлэн шинэ хөтөлбөрөөр зохиогдсон сурах бичгүүдээр хэвлэгдээгүй олон хувилбарт бодлогуудыг ММНБИ, СЭЗИС, МУИС, ХААИС-ийн багш нартай хамтран зохиогоод байна.
2. Онлайн сургалт
Видео хичээлүүдийг бүрэн шинэчлэн шинэ хөтөлбөрт нийцүүлснээр сургалтын төлбөрийг хямдруулах илүү олон хүнийг уг сургалтанд хамруулах боломжтой боллоо.
Шинэ видео хичээлээр сэдвүүдийн агуулгыг илүү хялбаршуулсан арга зүйгээр боловсруулах гэж хичээсэн бөгөөд та бүхэнд таалагдана гэдэгт итгэж байна.
Welcome to CLOUD ACADEMI TODSANKHUU
89601000, 80551000, 75852000