2018.1.1-нээс НДШ-ийн хувь хэмжээ доорх байдлаар өснө.

2018.1.1-нээс НДШ-ийн хувь хэмжээ доорх байдлаар өснө.

 

Нийгмийн даатгалын шимтгэл

 15 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ,төлөх хугацаа

1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө:

Нийгмийн даатгалын төрөл Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/

Тэтгэврийн даатгал

7.0  7.0 
Тэтгэмжийн даатгал

1.0

0.8
Эрүүл мэндийн даатгал 2.0 2.0
Ажилгүйдлийн даатгал 0.2 0.2
Шимтгэлийн дүн

10.0

10.0

 

/Энэ хэсэгт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “7.0” гэснийг “9.5” гэж, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “7.0” гэснийг “9.5” гэж, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “10.0” гэснийг “12.7” гэж, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “10.0” гэснийг “12.5” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд үүнийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө / http://legalinfo.mn/law/details/390?lawid=390