Зорилго: Компанийн бүртгэлийг цэгцтэй , хяналттай бүртгэлийг бий болгох юм.

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах

1. Бодлогын баримт бичиг боловсруулан үйл ажиллагаандаа хэрэглэсний ач холбогдол

  • Бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг зөв тооцох
  • Бүтээгдхүүний үнэ зохиолт зөв болно
  • Ашгаа зөв тооцно
  • Татварын эрсдэл буурна
  • Дотоод хяналт сайжирна

2. Бүртгэл мэдээллийн систем сайжирна.

  • Удирдлага үнэн зөв мэдээллээр хангагдана
  • Санхүүгийн мэдээ мэдээллүүд цаг хугацаандаа боловсруулагдана
  • Удирдлага шийдвэр гаргахад хялбар болно

3. Байгууллагын үйл ажиллагаанд дараах сайжруулалтыг авчирна.

  • Удирдлагыг мэдээллээр хангах тайлангын загварууд илүү оновчтой болно
  • Төсөв төлөвлөгөө бодитой боловсруулагдана
  • Төлөвлөлт ба гүйцэтгэл хоорондын уялдаа хяналтыг сайжруулна.

4. Агуулга /НБББББ боловсруулахад нийт ажлын 30 өдөр зарцуулна/

  • Үйл ажиллагааны зураглал бэлтгэх/10 өдөр/
  • Ажил үүргийн хуваарийг оновчтой болгох/4 өдөр/
  • Ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарь
  • Тооцооны нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарь
  • Нярав эд хариуцагчийн ажил үүргийн хуваарь

5.Тайлагналыг ойлгомжтой болгох /10 өдөр/

  • Удирдлагад тайлагнах тайлангын загвар болон хугацааг тодорхой болгох
  • Санхүүгийн тайлагналыг Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу болгох

6. Дотоод хяналтын орчин /6 өдөр/

  • Стандарт өртгийн бүртгэлийг нэвтрүүлэх
  • Үргүй зардлыг бууруулна
  • Үр дүн, хариуцлага тодорхой болно.

7. Хавсралтуудыг боловсруулах

  • ААН-ийн заавал дагаж мөрдөх хууль тогтоомжын эмхэтгэл
  • Сангийн сайдын журмуудын эмхэтгэл
  • Байгууллагын дотоод дүрэм журмын эмхэтгэл