О. Нандин-Эрдэнэ (Няравын хөтөлбөрийн төгсөгч)
Мөрөөдөлдөө хүрч түүнийгээ биелүүлэх чин хүслийг минь дэврүүлэн дэмнэж, хөгжүүлэн тулж, их мэдлэгийг таниулж өгсөн багш нартаа баярлалаа. Одоогоор Шинэ Үе Мерси ХХК-д няраваар ажиллаж байна.
Б. Цэрэндулам
(Мэргэшүүлэх хөтөлбөрийн төгсөгч)
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдан мэргэшсэн нягтлан бодогч цолоо авч чадсан. Маш сайн хөтөлбөрийн дагуу мэдлэг, ур чадварыг системтэйгээр олгосон чадварлаг багш нартаа маш их талархаж байна. Би одоо Зуншин ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна.
Б. Энхмаа
(Бакалаврын PTI хөтөлбөрийн төгсөгч)
2022–2025 онд суралцаж төгссөн сургуульдаа 2023 оноос хойш багшилж, олж авсан мэдлэг, туршлагаа дараагийн үедээ хуваалцаж байна. Оюутан ахуйгаасаа ‘Монголын Үндэсний Тайлагнал Аудит’ ХХК-д ажиллаж, практик туршлага хуримтлуулсан маань өнөөдрийн багшлах үйлсэд том дэмжлэг болсон.
Б. Мөнх-Эрдэнэ
(III-р курсийн суралцагч)
Сургалтын хугацаанд эзэмшсэн мэдлэг, практик ур чадвар маань мэргэжлийн чиглэлээрээ эртнээс туршлага хуримтлуулах боломжийг нээж өгсөн гэж боддог. Анх элссэн цагаасаа эхлэн Улсын нягтлан бодох бүртгэлийн олимпиадад тогтмол амжилттай оролцож ирсэн. Өдгөө Монголын Үндэсний Тайлагнал Аудит ХХК-д туслах аудитороор ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрөөр олж авсан суурь мэдлэг, дадал маань ажлын байран дээр бодит давуу тал болж байна.
