Сургуулийн танилцуулга

Тод Санхүү нь анх 2013 онд “Нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээний төв” нэртэйгээр байгуулагдаж, салбарын хүний нөөцийг бэлтгэх, онол практик хосолсон сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд 2018 онд “Тод Санхүү Бизнесийн Академи” болон өргөжсөн.

Өнөөдөр тус академи нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн боловсролын чиглэлээр мэргэжил олгох, дадлагажуулах болон мэргэшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг, салбартаа тэргүүлэгч туршлагатай байгууллагуудын нэг болоод байгаа юм.

Тоон үзүүлэлт: 13 жилийн тасралтгүй туршлага

60+ суралцагч PTI хөтөлбөрт хамрагдсан

40+ төгсөгч амжилттай төгссөн

100% хөдөлмөр эрхлэлт

20+ багш, мэргэжилтэн багшлах бүрэлдэхүүнтэй

2000+ хамтрагч байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагаатай

10+ хамтын ажиллагаатай байгууллага оюутны дадлага, ажлын байраар дэмжин ажиллаж байна.