Тод Санхүү Бизнесийн Академи нь 2013 онд Нягтлан Бодох Бүртгэлийн Зөвлөх Үйлчилгээний Төв нэртэйгээр байгуулагдсан. 2013 оноос өнөөдрийг хүртэл сургалт, судалгаа, дадлагын бааз, эрдэм шинжилгээний хүрээлэн, ур чадвар боловсролын үнэлгээний институт, аудит баталгаажуулалтын үйлчилгээ, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээний компани, санхүүгийн програм хангамжийн компани зэрэг НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ болон САНХҮҮГИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ИНСТИТУТ болон өргөжин хөгжөөд байна.
- Тод Нүүдэл групп
- Тод Санхүү Бизнесийн Академи
- Тод Санхүү НББЗҮТөв
- Ур Чадвар Боловсролын Үнэлгээний Институт
- Монголын Үндэсний Тайлагнал Аудит
- Такс Тактик Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Компани
- Тод Инвест Хөрөнгө Оруулалтын Компани
- Тод Шийдэл Програм Хангамжийн Төсөл
- Тод Ирээдүйн эхлэл ТББ
Алсын хараа: Санхүүгийн сургалт – судалгаа – дадлагын цогц шийдэл бүхий, Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хөтөлбөрийн дагуу нийгмийн бүхий л салбарт манлайлан ажиллах чадвартай, өндөр ёс суртахуунтай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, эх орондоо төдийгүй олон улсад тэргүүлэх сургууль болох
Эрхэм зорилго: Өнгөрсөний гэрэл гэгээнд
Ирээдүйн тусын тулд
Өнөөдрийг судална
Үнэт зүйлс:
- Мэргэжлийн ур чадвар, өндөр ёс зүйтэй боловсон хүчин
- Өндөр түвшинд бэлтгэгдсэн чадварлаг оюутан
- Онол практик хосолсон сургалт
- Байнга хөгжин дэвшиж, үүрэг хариуцлагаа ухамсарласан ёс зүйтэй хамт олон
Өнөөдрийг хүртэл хугацаанд манай “Мэргэшүүлэх” хөтөлбөрийг сонгон суралцсан оюутнуудаас 350 гаруй мэргэшсэн нягтлан бодогч төрсөн. Мэргэшсэн нягтлан бодогч болоод албан тушаал дэвшин хамт олноо манлайлан ажиллаж байгаа суралцагчид олон байгаа болно. Энэ хөтөлбөрт нийт 700 гаруй суралцагчид хамрагдсанаас 300 гаран оюутан суралцаж байна.
“PTI” хөтөлбөрт нийт 200 гаран оюутан хамрагдан мэргэжлийн нягтлан бодогч болсноор ерөнхий нягтлан бодогч хийх эрх зүйн чадамжтай, нийгэмд өрсөлдөхүйц ур чадвартай мэргэжилтэн болон төгссөн бөгөөд салбар салбарын тэргүүлэх компаниудад амжилттай ажиллаж байна.
Он цагийн хэлхээ
2013 он:
- Тод Санхүү НББЗҮТөв байгуулагдав.
- Санхүүгийн тайлан гаргах арга зүйн сургалт явагдаж эхлэв
- Санхүүгийн боловсролын аяныг эхлүүлэв.
2014 он:
- МУИС, СЭЗИС, ХААИС, ММНБИ-н багш нартай хамтран онлайн видео хичээлийг хийж эхлэв.
- Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд бэлтгэж эхлэв.
- Онлайн видео хичээлийн хөтөлбөрийг монголд анх удаа НББ-н хөтөлбөрөөр бэлтгэв.
2015 он:
- Анхны мэргэшсэн нягтлан бодогчид төрөн гарч эхлэв.
- Няравын хөтөлбөрийг боловсруулан мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөж эхлэв
- МНБ-ын эрх олгох шалгалтанд бэлтгэх урт хугацааны хөтөлбөр эхлэв
- Австрали улсын MOZ байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газраар сонгогдлоо
2016 он:
- Орхон аймагт салбар байгуулагдав
- Идэр их сургуультай эчнээ оройн ангийн хөтөлбөрт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
- Анхны аутсорсингийн ажил эхлэв
- МХАҮТанхимтай хамтран ажиллаж эхэллээ
2017 он:
- Смартложик компанитай хамтран санхүүгийн програм хангамжийн хөгжүүлэлтэнд ажиллаж эхлэв
- 100 дахь мэргэшсэн нягтлан бодогчоо өлгийдөн авлаа
- Үндэсний хэмжээний бодлогын баримт бичиг боловсруулах төсөл эхэллээ
- Чех улсын Агроферт компанитай хамтран ажиллах гэрээг байгуулав
2018 он:
- Улаанбаатар хот болон 8 аймгийн 1000 гаруй ААН-үүдэд НБББББ боловсруулах сургалт хийлээ
- Монгол улсын Сангийн яамнаас Аудит баталгаажуулах үйлчилгээний эрхээ гардан авлаа
- Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний Такс Тактик компанитай иж бүрэн хамтын ажиллагааг өрнүүлэв
2019 он:
- Идэр их сургуультай хамтран РТI хөтөлбөрийн хүрээнд анхны нягтлан бодох бүртгэлээр мэргэшүүлэх өдрийн бакалаврын ангийг нээлээ
- PTI хөтөлбөрийн элсэгчдийг 100 хувь ажлын байраар хангах гэрээг холбогдох ААН-үүдийн гүйцэтгэх удирдлагуудтай байгууллаа