Нягтлан бодогч өдөр, орой, эчнээ анги

Мэргэжил олгох PTI хөтөлбөр

Тод Санхүү Бизнесийн Академи болон Идэр их сургуулийн хамтарсан “PTI” хөтөлбөрийг танилцуулж байна.

PTI хөтөлбөр гэж юу вэ?

Р – Practice: практикт суурилсан чадамж үр дүнг эрхэмлэсэн

Т – Training: мэргэжлийн цогц чадвар эзэмшүүлэх

I – Income: суралцангаа мэргэжлээрээ ажиллаж орлого олох боломж

PTI хөтөлбөрийн зорилго:

Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн, бүхий л салбарт хөрвөх, нийгэмд өрсөлдөхүйц өндөр ур чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нягтлан бодох бүртгэлийн бакавлаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

PTI хөтөлбөрийн давуу тал :

  1. Суралцаж байх хугацаандаа сонгосон мэргэжлийн чиглэлийн дагуу сургалт-судалгааны бааз дээр суурилсан бодит орчинд дадлага хийх
  2. Оюутан суралцагчид дадлага хийх явцдаа Санхүүгийн Цогц Үйлчилгээний Институт дээр ажиллан, цалинжих боломжтой
  3. 2-р курсээ төгсөөд 2 жилийн хугацаанд ажиллах боломжтой ба энэ хугацаанд  нийгмийн даатгал төлөгдөнө. Сургуулиа төгссөний дараа ажлын бодит туршлагатай, НДШ төлөлттэй болох учраас Мэргэшсэн Нягтлан Бодогчийн шалгалтыг өгөх эрхтэй болно.
  4. Сургуулиа төгсөөд 100% ажлын байраар хангана.
  5. Суралцангаа ажиллаад төлбөрөө та өөрөө төлөх боломжтой.

Хэнд зориулагдсан бэ?

  1. Ирээдүйн эзэд болох өндөр ур чадвартай мэргэжилтэн буюу санхүүгийн чиглэлээр суралцах чин хүсэл эрмэлзэлтэй танд зориулагдсан.
  2. Бакалаврын  2 дахь мэргэжлээрээ зэрэг суралцах хүсэлтэй хүмүүст боломжийг олгож байна

Нягтлан бодогч гэж хэн бэ?

Аж ахуй нэгж байгууллагын амин зүрх болсон санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, удирдлагыг шийдвэр гаргах түвшний мэдээллээр хангагч, компаний гүйцэтгэх удирдлагуудын нэг юм.

Нягтлан бодогч мэргэжлийн давуу тал:

Нягтлан бодогч мэргэжил нь дэлхийн топ 10 мэргэжлийн нэг бөгөөд хамгийн олон салбарт хөрвөн ажиллах боломжтой мэргэжил юм.  Жишээ нь: Банк, Санхүү, Татвар, Гааль, Аудит, Даатгал, Хөрөнгийн үнэлгээ гэх мэт.

Элсэгчдэд тавигдах шаардлага

МэргэжилАнгиСуралцах хугацааТавигдах шаардлагаЭЕШ онооТайлбар
Нягтлан бодогч /бакалавр/Өдөр4 жил Бүрэн дунд  боловсрол550-дээшМонгол хэлНийгэмМатематик
Нягтлан бодогч /бакалавр/Эчнээ, Орой2 жилДээд боловсролШаардлагагүй 

Тэтгэлэг:

  1. Онц сурлагатан тэтгэлэг – 2 болон түүнээс дээш уриралд “А” үнэлгээтэй суралцсан оюутанд төлбөрийн 50 хүртэлх хувийн тэтгэлэг олгоно.
  2. Захирлын нэрэмжит тэгэлэг- улсын чанартай олимпиад уралдаанд шагналт байранд шалгарсан нөхцөлд төлбөрийн 100 хүртэлх хувийн тэтгэлэг олгоно.
  3. Идэр их сургуулийн 100 хувийн тэтгэлэг
  4. Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламж
  5. Төрийн албан хаагчийн хүүхдийн тэтгэлэг
  6. Бусад байгууллагын тэтгэлэг

 Та хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Зардалын бүртгэл
  • Удирдлагын бүртгэл
  • Санхүүгийн тайлагнал
  • Таварын бүртгэл
  • Ахисан шатны бүртгэл зэрэг хичээлүүдийг онол , практикийг хослуулан  суралцах ба СТОУС , Монгол улсын аж ахуйн нэгж байгуулагуудын хуулинд заасан  үзүүлэлтүүдийг  практикт хэрхэн ашиглах  арга зүйн зөвөлгөөг өгнө.