Тод Санхүү Бизнесийн Академийн гүйцэтгэх захирал Б.Анар

Шинжлэх ухаан, технологийн ололт амжилт хурдтай урагшилж буй мэдээллийн эрин зуунд манай улсын хувьд бүхий л салбарын бизнес, үйл ажиллагаа хурдацтайгаар хөгжиж байгаа энэхүү хариуцлагатай цаг үед манай хамт олон оюутан суралцагчиддаа хөгжингүй улс орнуудын жишигт нийцсэн мэдлэг боловсролыг хүргэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

Манай сургууль нь өдийг хүртэл хугацаанд салбар салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг сурган бэлтгэсээр байгаа ба сүүлийн жилүүдэд PTI хөтөлбөрт суурилсан сургалтыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн давуу тал нь Сургалт – Судалгаа – Мэргэжлийн дадлагын цогц шийдлийг олон улсын их дээд сургуулийн жишгийн дагуу бий болгосонд оршино.

Тод Санхүү Бизнесийн Академийн гүйцэтгэх захирал Б.Анар

Өдийг хүртэл хугацаанд бидэнтэй хамт суралцаж, бидэнтэй цуг урагшилж буй төгсөгчид, биднийг дэмжин хамтран ажилладаг иргэд, байгууллага болон ирээдүйг хамтдаа бүтээлцэх шинээр элсэгчид та бүхний санасан бүхэн тань саадгүй бүтэж, сайн бүртгэл дэлгэрэх болтугай.

Мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг эрхэмлэгч хэн бүхэнд манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Тод Санхүү Бизнесийн Академийн гүйцэтгэх захирал Б.Анар