Мэргэшүүлэх хөтөлбөр

Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийг Мэргэшсэн Нягтлан Бодогчийн зэрэг цол авахад шаардлагатай онол, практикийн цогц бэлтгэлээр хангах зорилготой хөтөлбөр юм.

Жил бүр 150–200 нягтлан бодогч хамрагддаг бөгөөд үүнээс 80–100 суралцагч тухайн жилдээ амжилттай эрхээ авдаг нь сургалтын чанар, үр дүнгийн бодит илэрхийлэл болдог.

Хөтөлбөрийн агуулга

  • Гүйцэтгэлийн удирдлага
  • Санхүүгийн менежмент
  • Аудит ба баталгаажуулалт
  • Санхүүгийн тайлагнал
  • Татварын бүртгэл, тайлагнал

Сургалтын онцлог

  • Туршлагатай багш, мэргэшсэн зөвлөхүүдийн удирдлага
  • Мэргэжлийн шалгалтын жишигт нийцсэн бодлого, кейс ажиллах
  • Цахим болон танхимын сургалтын уян хатан хэлбэр
  • Онлайн тестийн сангаар тогтмол өөрийгөө үнэлэх боломж
  • Шалгалтын бэлтгэлийг шат дараатай, системтэйгээр хангах аргачлал

Суралцагчдад олгох давуу тал

Мэргэшсэн Нягтлан Бодогчийн сургалтад хамрагдсанаар суралцагчид:

  • Мэргэжлийн зэрэг цол эзэмших боломжоо нэмэгдүүлнэ.
  • Санхүү, нягтлан бодох бүртгэл, аудит, татварын чиглэлээр илүү өргөн хүрээнд ажиллах боломжтой болно.
  • Байгууллагын удирдах болон ахлах албан тушаалд дэвших өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ.
  • Мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнээ өсгөж, карьерын шинэ боломжуудыг нээх сууриа бүрдүүлнэ.

Яагаад Тод Санхүү Бизнесийн Академийг сонгох вэ?

Тод Санхүү Бизнесийн Академи нь 2015 онд Монгол Улсад анх удаа нягтлан бодох бүртгэлийн онлайн хичээл болон цахим тестийн санг санаачлан нэвтрүүлж, мэргэжлийн боловсролыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүртээмжтэй болгоход манлайлан ажилласан.

Өнөөдөр ч бид сургалтын агуулга, арга зүйгээ тогтмол шинэчилж, мэргэжлийн шалгалтын шаардлагад нийцсэн чанартай сургалтыг тасралтгүй зохион байгуулсаар байна. Манай төгсөгчдийн амжилт, шалгалтын өндөр үзүүлэлт нь бидний сургалтын чанар, бодит үр дүнгийн илэрхийлэл юм.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *