Бакалаврын хөтөлбөр

Тод Санхүү Бизнесийн Академи нь Идэр Их Сургуультай хамтран нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын өдрийн болон эчнээ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь уламжлалт их сургуулийн сургалтын тогтолцоог бодит ажлын туршлагатай хослуулсан “Practice – Training – Income (PTI)” үзэл баримтлалд суурилдаг. Оюутнууд зөвхөн онолын мэдлэг эзэмшихээс гадна суралцах хугацаандаа бодит байгууллагад ажиллаж, мэргэжлийн ур чадвар, …

Анхан шатны дадлагажуулах хөтөлбөр

Нягтлан бодох бүртгэлийн суурь мэдлэг эзэмших хүсэлтэй харилцагчид болон мэргэжлээ өөрчилж буй хүмүүст зориулсан энэхүү хөтөлбөр нь санхүүгийн анхан шатны бодит практик ур чадварыг системтэйгээр эзэмшүүлэхэд чиглэнэ. Жил бүр дунджаар 50 орчим суралцагч хамрагддаг бөгөөд үйлчилгээ, худалдаа, үйлдвэрлэл зэрэг суралцагчийн сонирхсон салбарын онцлогт тохируулан практик мэдлэг олгодог нь гол давуу тал юм. Сургалтын онцлог Суралцагчдад …

Мэргэшүүлэх хөтөлбөр

Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийг Мэргэшсэн Нягтлан Бодогчийн зэрэг цол авахад шаардлагатай онол, практикийн цогц бэлтгэлээр хангах зорилготой хөтөлбөр юм. Жил бүр 150–200 нягтлан бодогч хамрагддаг бөгөөд үүнээс 80–100 суралцагч тухайн жилдээ амжилттай эрхээ авдаг нь сургалтын чанар, үр дүнгийн бодит илэрхийлэл болдог. Хөтөлбөрийн агуулга Сургалтын онцлог Суралцагчдад олгох давуу тал Мэргэшсэн Нягтлан Бодогчийн сургалтад …