Анхан шатны дадлагажуулах хөтөлбөр

Нягтлан бодох бүртгэлийн суурь мэдлэг эзэмших хүсэлтэй харилцагчид болон мэргэжлээ өөрчилж буй хүмүүст зориулсан энэхүү хөтөлбөр нь санхүүгийн анхан шатны бодит практик ур чадварыг системтэйгээр эзэмшүүлэхэд чиглэнэ.

Жил бүр дунджаар 50 орчим суралцагч хамрагддаг бөгөөд үйлчилгээ, худалдаа, үйлдвэрлэл зэрэг суралцагчийн сонирхсон салбарын онцлогт тохируулан практик мэдлэг олгодог нь гол давуу тал юм.

Сургалтын онцлог

  • Туршлагатай багш нарын удирдлага дор суралцах.
  • Салбар бүрийн онцлогт тохирсон сургалтын систем.
  • Анхан шатнаас эхлэн алхам бүрийг ойлгомжтой заах сургалтын арга барил.
  • Ажлын байранд шууд ашиглах боломжтой ур чадвар эзэмших.

Суралцагчдад олгох давуу тал

Сургалтыг амжилттай дүүргэснээр суралцагчид:

  • Нягтлан бодох бүртгэлийн суурь мэдлэг, практик ур чадварыг эзэмшинэ.
  • Санхүүгийн анхан шатны бүртгэл, баримт бичгийг бие даан боловсруулах чадвартай болно.
  • Жижиг, дунд бизнесийн санхүүгийн өдөр тутмын бүртгэлийг хөтлөх боломжтой болно.
  • Цаашид мэргэжлийн түвшний сургалт, Мэргэшсэн Нягтлан Бодогчийн сургалтад үргэлжлүүлэн суралцах бат бөх суурьтай болно.
  • Ажилд орох, мэргэжлээ өөрчлөх, эсвэл байгууллагадаа санхүүгийн бүртгэлийг өөрөө хариуцах боломжоо нэмэгдүүлнэ.

Карьерын боломж

Энэхүү сургалт нь суралцагчдад зөвхөн мэдлэг олгохоос гадна ажлын байрны бодит хэрэгцээнд нийцсэн ур чадварыг хөгжүүлдэг. Төгсөгчид жижиг, дунд бизнесүүд, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн байгууллагууд, гарааны компаниуд, санхүүгийн аутсорсинг үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд зэрэг олон төрлийн байгууллагад ажиллах боломжтой.

Яагаад Тод Санхүү Бизнесийн Академийг сонгох вэ?

Тод Санхүү Бизнесийн Академи нь олон жилийн туршлагатай багш, сургагч нарын бүрэлдэхүүнтэйгээр онол практиктай уялдуулсан сургалтын арга барилыг хэрэгжүүлж ирсэн. Манай сургалтын онцлог нь суралцагч бүрийг зөвхөн онолын мэдлэгтэй бус, бодит ажлын байранд шууд ажиллах чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэхэд чиглэдэг. Иймээс төгсөгчид ажлын байранд богино хугацаанд дасан зохицож, нягтлан бодох бүртгэлийн ажлыг бие даан гүйцэтгэх мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшдэг.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *