
Тод Санхүү Бизнесийн Академи нь Идэр Их Сургуультай хамтран нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын өдрийн болон эчнээ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөр нь уламжлалт их сургуулийн сургалтын тогтолцоог бодит ажлын туршлагатай хослуулсан “Practice – Training – Income (PTI)” үзэл баримтлалд суурилдаг. Оюутнууд зөвхөн онолын мэдлэг эзэмшихээс гадна суралцах хугацаандаа бодит байгууллагад ажиллаж, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага, тогтмол орлоготой болох боломжийг бүрдүүлдэг.
PTI хөтөлбөрийн гол зорилго нь төгсөгчдийг дипломтой төдийгүй ажиллах бүрэн чадвартай, бодит туршлагатай мэргэжилтэн болгон бэлтгэхэд оршино.
Хөтөлбөрийн бүтэц
I–II курс: Онолын суурь мэдлэг
Хөтөлбөрийн эхний хоёр жилд оюутнууд мэргэжлийн хичээлүүдийг судалж, цаашдын практик сургалтын үндэс болох онолын мэдлэгийг эзэмшинэ.
III–IV курс: Ажиллангаа суралцах
Сүүлийн хоёр жилд оюутнууд Тод Санхүү Бизнесийн Академийн хамтран ажилладаг байгууллагуудад мэргэжлээрээ ажиллангаа үргэлжлүүлэн суралцана.
Энэ хугацаанд суралцагчид:
- Бодит ажлын туршлага хуримтлуулах
- Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх
- Байгууллагын соёл, ажлын ёс зүйд суралцах
- Карьераа эртнээс төлөвлөх
- Суралцах хугацаандаа орлого олох боломжтой болно.
Ингэснээр төгсөх үедээ хэдэн жилийн ажлын туршлагатай, ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн болж төгсөнө.
Хөтөлбөрийн давуу тал
- Онол, практикийг хослуулсан сургалтын тогтолцоо
- Суралцах хугацаандаа мэргэжлээрээ ажиллах боломж
- Бодит байгууллагад дадлага, туршлага хуримтлуулах
- Карьераа эртнээс эхлүүлэх боломж
- Төгсөх үедээ ажлын туршлагатай байх давуу тал
- Мэргэжлийн ур чадвар болон хувь хүний хөгжлийг зэрэг дэмжсэн сургалтын орчин
Төгсөгчдийн ажлын байр
PTI хөтөлбөрийг амжилттай төгссөн оюутнууд дараах чиглэлээр ажиллах боломжтой.
- Нягтлан бодогч
- Ерөнхий нягтлан бодогч
- Татварын мэргэжилтэн
- Даатгалын болон нийгмийн даатгалын мэргэжилтэн
- Аудитор
- Эдийн засагч
- Мэргэшсэн төсөвчин
- Хөрөнгө оруулалтын шинжээч
- Санхүүгийн шинжээч
- Санхүүгийн зөвлөх
- Санхүүгийн менежер
- Байгууллагын санхүү, бүртгэлийн удирдах албан тушаал
Карьерын боломж
Тод Санхүү Бизнесийн Академи нь аудит, татварын зөвлөх үйлчилгээ, санхүүгийн аутсорсинг болон бусад тэргүүлэх байгууллагуудтай урт хугацааны стратегийн түншлэлтэй ажилладаг.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд оюутнууд:
- Мэргэжлийн байгууллагад ажиллангаа суралцах
- Дадлага хийх байгууллагаар хангагдах
- Төгсөөд үргэлжлүүлэн ажлын байраар хангагдах боломжтой
гэдгээрээ бусад уламжлалт сургалтын хөтөлбөрөөс ялгардаг.
Яагаад PTI хөтөлбөрийг сонгох вэ?
PTI хөтөлбөр нь зөвхөн диплом олгох бус, суралцах хугацаандаа туршлага хуримтлуулж, орлого олж, төгсөхдөө ажиллахад бүрэн бэлтгэгдсэн мэргэжилтэн болох боломжийг олгодог.
Practice – Training – Income гэсэн үзэл баримтлал нь оюутныг анхны өдрөөс нь эхлэн ирээдүйн карьерт нь бэлтгэж, төгсөх үедээ “шинэхэн төгсөгч” биш, харин бодит ажлын туршлагатай, өрсөлдөх чадвартай санхүүгийн мэргэжилтэн болоход чиглэдэг.
